Төсвийн орлого, санхүүжилт: Тус сургууль 2013 онд улсын төсвөөс
урсгал зардлын санхүүжилт 1,368,396,1 мянган төгрөгийн төсөв батлагдаж,
мөнгөн гүйлгээний тайлангаар 1,367,498,6 мянган төгрөгийн
санхүүжилтийг авч, БСШУЯамнаас эрүүл зөв монгол хүүхэд үндэсний
хөтөлбөрийн санхүүжилт 4,919,4 мянган төгрөг, орон нутгийн төсвөөс
хүүхэд хөгжил төлөвшилтийн ажилтны цалинд 2,787,3 мянган төгрөг, цайны
газрын түрээсийн орлогоос 1,875,0 мянган төгрөг, гүнзгий ангийн
сургалтын төлбөрөөс 36,223,7 мянган төгрөг, татварын хөнгөлөлтөөр
11,153,1 мянган төгрөг, нийгмийн даатгалын сангаас 19,426,5 мянган
төгрөг, бусад орлогоос 155,0 мянган төгрөг нийт 1,444,038,6 мянган
төгрөгийн орлогын эх үүсвэртэй ажилласан. 2014 онд улсын төсвөөс урсгал
зардлын санхүүжилтэд 1,466,661,8 мянган төгрөгийн төсөв батлагдаж,
мөнгөн гүйлгээний тайлангаар 1,464,411,7 мянган төгрөгийн санхүүжилт
авч, гүнзгий ангийн төлбөр 3,395,2 мянган төгрөг, цайны газрын түрээсийн
орлого 2,680,0 мянган төгрөг, төсвийн урамшуулалд 489,5 мянган төгрөг,
эцэг эхээс хандив 230,0 мянган төгрөг, орон нутгийн төсвөөс 2,450,2
мянган төгрөг, нийгмийн даатгалын сангаас 42,971,5 мянган төгрөг,
БСГазраас шагнал урамшуулалд 620,0 мянган төгрөг, нийт 1,517,248,1
мянган төгрөгийн орлогын эх үүсвэртэй үйл ажиллагаа явуулсан. Нэмэлт
дансаар 2013 онд 43,400,0 мянган төгрөг, 2014 онд 7,512,3 мянган
төгрөгийг дамжуулан зарцуулж тайланд тусгасан. Төсвийн
гүйцэтгэл: 2013 онд 1,368,396,1 мянган төгрөгийн төсөв батлагдаж,
1,368,395,0 мянган төгрөгийг төсвийн хуулийн хүрээнд зарцуулсан байна.
2013 оны төсвийн хэмнэлт 15,261,7 мянган төгрөгийг аймгийн засаг даргын
2013 оны А/ 659 дүгээр захирамжаар татварын хэлтэст хувь хүний орлогын
албан татварын өглөгт шилжүүлж төсвийг зүйл хооронд нь гүйлгэн
зарцуулсан байна. 2014 онд урсгал зардлын санхүүжилтэд
1,466,661,8 мянган төгрөгийн төсөв батлагдаж, гүйцэтгэлээр 1,467,091,7
мянган төгрөгийг зарцуулсан. Нийт зардлын 76,3 % 1,119,434,2 мянган
төгрөгийг цалин, үр дүнгийн урамшуулалд, 8,3 % буюу 122,233,1 мянган
төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлд, 3,4% буюу 49,604,3 мянган
төгрөгийн тогтмол зардалд, 2,9 % буюу 43,104,6 мянган төгрөгийг хөдөө
орон нутагт ажилласны тэтгэмжид, 1,7 % буюу 25,551,0 мянган төгрөгийг
тэтгэвэрт гарсан багшид нэг удаагийн тэтгэмжид, 5,3 % буюу 77,292,0
мянган төгрөгийг үдийн цай хөтөлбөрийн хоолны зардалд, 2,1 % буюу
29,872,5 мянган төгрөгийг бусад үйл ажиллагааны зардалд тус тус
зарцуулсан байна. Ажилчдын цалин хөлс: Нийт ажилчдын
цалинг тогтоохдоо Засгийн газрын 2007 оны 195 тушаалаар баталсан
“Цэцэрлэг сургуулийн удирдах ажилтан, багш сурган хүмүүжүүлэгчдэд
мэргэжлийн зэрэг, ур чадварын нэмэгдэл олгох журмын хэрэгжилтийг
шалгахад холбогдох хууль эрх зүйн хүрээнд хийгдсэн байна. Мэргэжлийн
зэргээр авах заах аргач багшид 10 хувь, заах аргын нэгдлийн ахлагчид 5
хувь, МУ-ын Засгийн газрын 2001 оны 90 дүгээр тогтоолоор 8 хувийг тус
тус үндсэн цалин дээр нэмж олгосон. Унааны мөнгө өдрийн 400 төгрөг,
жижүүрүүдэд шөнийн нэмэгдлийг 140 төгрөгөөр тооцож өгдөг. Ээлжийн амралт
тооцохдоо захирал, сургалтын албаны дарга нар 30 хоног, багш нар 48
хоног, төрийн үйлчилгээний ажилчдад хөдөлмөрийн хуулийн дагуу ажилласан
жилээр нь тооцож олгосон байна. Нийт ажиллагсдын үр дүнгийн урамшуулалд 2013 онд 89,519,7 мянган мянган төгрөг, 2014 онд 75,902,3 мянган төгрөг олгосон.
Үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилт
Тус сургууль дээр хэрэгжиж буй “Хүүхдийн цай “ хөтөлбөрийн хэрэгжилтийг БСШУхааны сайдын 2006 оны 301 дүгээр тушаал, БСШУхааны сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 379/341 тоот тушаалаар баталсан журмын дагуу шалгав. Тус сургуулийн хэмжээнд 2013-2014 оны хичээлийн жилд 1-5 дугаар ангийн нийт 820 хүүхэд “Үдийн цай” хөтөлбөрт хамрагдсан байна. 2013 онд “ Үдийн цай “ хөтөлбөрийн санхүүжилтэд 78,020,9 мянган төгрөг , 2014 онд 77,292,0 мянган төгрөг батлагдаж зориулалтын дагуу зарцуулсан байна. Үдийн цай хөтөлбөрийн сонгон шалгаруулалтанд “Эрдэнэт алтан өргөө” ХХК, “Эрдэнэс мөнх од” ХХК шалгарч хамтран ажиллах гэрээ байгуулж , гэрээний үүргийг хагас бүтэн жилээр дүгнэж гэрээний хугацаанд хангалттай түвшинд ажилласан гэж дүгнэсэн байна.
Үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилт
Тус сургууль дээр хэрэгжиж буй “Хүүхдийн цай “ хөтөлбөрийн хэрэгжилтийг БСШУхааны сайдын 2006 оны 301 дүгээр тушаал, БСШУхааны сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 379/341 тоот тушаалаар баталсан журмын дагуу шалгав. Тус сургуулийн хэмжээнд 2013-2014 оны хичээлийн жилд 1-5 дугаар ангийн нийт 820 хүүхэд “Үдийн цай” хөтөлбөрт хамрагдсан байна. 2013 онд “ Үдийн цай “ хөтөлбөрийн санхүүжилтэд 78,020,9 мянган төгрөг , 2014 онд 77,292,0 мянган төгрөг батлагдаж зориулалтын дагуу зарцуулсан байна. Үдийн цай хөтөлбөрийн сонгон шалгаруулалтанд “Эрдэнэт алтан өргөө” ХХК, “Эрдэнэс мөнх од” ХХК шалгарч хамтран ажиллах гэрээ байгуулж , гэрээний үүргийг хагас бүтэн жилээр дүгнэж гэрээний хугацаанд хангалттай түвшинд ажилласан гэж дүгнэсэн байна.
Санхүүгийн хяналт.
Reviewed by Х.Намхайнямбуу
on
9:50 AM
Rating:
No comments:
Сэтгэгдлээ үлдээхийн тулд та доорх сонголтуудаас Name/URL гэснийг сонго.
1. Name хэсэгт өөрийн нэрээ оруул. /Дорж/
2. URL хэсэгт дурын хаяг бичиж болно /google.com/
3. Сэтгэгдлээ бичээд Publish гэсэн товч дээр дараарай.