Аливаа үндэстний соёл ,ёс заншлын арвин их баялаг түүх нь тухайн улс үндэстний бичгийн хэлээр тэмдэглэгдэн үлдсэн байдгийг бид мэднэ. Энэхүү ховор хандин түүхийнхээ өв сантай танилцах,эх хэлээ төгс төгөлдөр эзэмшүүлэх үйлийн хөтөч нь болсон багш бид хамгаас хариуцлагатай байж олгосон монгол хэлний мэдлэг чадвар төлөвшил нь бусад боловсрол олгох суурь тулгуур болж цаашид эх хэлээ зөв хэрэглэх, тасралтгүй суралцах, улмаар өөр олон хэл эзэмшихийн түлхүүрийг сурагчдад өгдөг.Бид сургах нь үүрэг боловч эрүүл төлөвшсөн иргэн болгох нь чухал гэдгийг мартаж болохгүй.
Бичгийн хэлийг эзэмшихэд сайн уншиж ойлгохгүй, үгийн утгыг мэдэхгүйгээр сайхан бичиж, найруулж чадахгүй шүү дээ.Иймээс 1-р ангийн эхний цагийн хичээлээс эхлэн анхаарах хэрэгтэй.Хүүхдийн нас багасах тусмаа багшаас нарийн мэдрэмж ажлын туршлага илүү ихээр шаарддаг.Бэлтгэл хичээлийн явцад тэдний анхаарлын төвлөрөлт ,сонсох, бодох ярих чадварыг хүүхэд нэг бүр дээр нарийн ажиглаж судална.Хичээлийн явцад хэнтэй ямар арга барилаар ажиллах чиг хандлага баримжаагаа тогтоож авна.Энэ үед тэдний сонирхлыг татахуйц үлгэр оньсого, үгэн тоглоом хэлэлцэх, зургийн үйл явдлыг яриулах зэргээр цаашид заах хичээлийнхээ бэлтгэлийг хийнэ.Сурагчид ярих явцдаа үйл явдлыг үргэлжлүүлэн ярьж чадаж байвал багш талархан дэмжих хэрэгтэй. Цагаан толгойн анхны үсэг таниулж эхлэхдээ бичмэл, дармал, том жижиг аль алиныг нь таниулж хүүхдийн хамгийн ойр байгаа сайн мэддэг өмнө олж авсан мэдлэгт тулгуурлан шинэ үсгийн хэлбэрийг харьцуулан төсөөлүүлэх, бүтээлгэх зэргээр ярилцан үйлдлийг давтан хийлгэснээр чадвар болж үлддэг.Агаар, жижиг самбарт шугамтай цаасан дээр бичүүлэх зэргээр дагуулан дуурайлган бичүүлж дадлагажуулахын зэрэгцээ нүдэлж тогтоосноо өөрөө бие даан бичиж чадаж байгаа эсэхэд хяналт тавьж шалган тусална. Дадлагыг хийх явцад хүүхэд хийсвэрлэх, ухамсарлахгүй дуурайх тохиодолд их байдаг.Ийм тохиолдолд үр дүн үлдэц муу байх учир багш анги дүүрэн хараатай байж нарийн нягтлан дэс дарааллыг сайн хэлж өгч дахин давтан хийлгэж байж хэвшинэ үр дүнд хүрнэ. Авиа таниулсан эхний өдрөөс эхлдэн унших бичих үйлийг ямагт хослуулан хийхдээ сайтар сонсгох, авиа үсгийн ялгаа, эр эм саармаг богино , урт хос эгшгийн аль нь болохыг ялган хэлүүлж бичүүлэхээс эхлээд нүдлэх болон цээжээр бичих өөрийгөө шалгах сорилуудыг хийж эхлэх хэрэгтэй.Мөн энэ үед эцэг эхэд сурган хүмүүжүүлэх зөвлөгөөг өгч хүүхэдтэйгээ ажиллахад тусалдаг.Авиа үсэг таниулж байх явцдаа бичмэл ба дармалаар бичих дэвтэр гаргаж өдөр бүрийн үзсэн үсэг үе үгийг бичүүлж нүдлүүлэхэд анхаарна. Ингэхдээ хэтэрхий их зүйлийг бичүүлэх тэдний хийсэн ажлыг үнэлэхгүй байх зэргээр хүүхдийн урам зоригийг мохоож шантрахад хүргэхээс ямагт болгоомжлох нь зүйтэй.Зөв уншиж сургахад үеийг сайн нүдлэх эрхэм чухал тул үзсэн эгшиг үсгийн дарааллаар амилуулан уншуулахаас гадна янз бүрийн байрлалаар уншуулж нүдлүүлдэг. Харин огт хэрэглэгддэггүй буюу ерөөс байдагггүй үе бүтээлгэж уншуулах нь үр дүнгүй болох нь ажигллагдсаныг санаарай. Эхлээд задгай үеийг холбуулан уншуулаад дараа нь битүү үеийг уншуулж сургахад хялбар байдаг.Үг уншиж эхэлмэгц уншиж байгаа үгийнхээ утгыг сайтар мэдэх нь зөв хурдан уншихын эхлэл болдог ба алдаагүй зөв бичих ойлгон уншихад нөлөөлдөг. Уншлагын явцад үсэг, үе үгийн ажиглах, харьцуулах, уншсан үгээ өөр хуудаснаас уншихад таньдаг байх зэргийг хянан зөвлөж байх нь зүйтэй.Уншиж сурна гэдэг нүдээр цээжлэх дасгал юм.Уншуулах материалаа сурах бичгээс гадна сонирхолтой олон хэлбэрээр бага багаар бэлтгэсэн дармал бичмэлээр, хараар, өнгөтөөр бичсэн тарааж өгөх материал олныг ашиглаж уншуулах явцдаа чи чадаж байна.Ийм олон зүйлийг уншчихлаа, унших хурд чинь нэмэгдэж байна, жаахан амраад дахиад уншъя гэх мэтээр итгэл урам өгч өөрт нь итгүүлэх нь их чухал байдаг. Уран тод, хурдан унших чадвар дадал эзэмшүүлэхийн зэрэгцээ алдаагүй зөв хичээнгүй бичиж сургах нь сургалтын төдийгүй хүмүүжлийн чухал ач холбогдолтой.Цэвэр хичээнгүй бичдэг сурагч бичгийн алдаа гаргах нь ч бага байдаг.Сайн бичигтэн болгохын тулд үсгийн элемент холболтыг нарийн зөв зааж налалт, өндөр нам үсэг хоорондын зайг зөв хийлгэх, үг өгүүлбэрийн хоорондын зайг тохируулах, цэвэр үзэмжтэй бичихийг хэвшүүлэх, гаргасан алдааг дор нь засуулах, үнэн бодитой үнэлэлт өгч байх нь чухал.Бичиж байх үед зөв сууж, дэвтрээ зөв байрлуулах, үзгээ зөв барихыг зааж сургаж нягт нямбай ажиллагааг хэвшүүлнэ. Аажмаар цагийн нягтралыг сайжруулж бага цагт ихийг хийлгэж сургах хэрэгтэй. Бага насны хүүхдийг уншуулж бичүүлж сургах нь асар их хөдөлмөр шаардсан хүнд хөдөлмөр боловч мэргэжил нэгт мянга мянган багш нар маань амжилттай сургасаар ирсэн билээ.Үе үеийн багш нар өөр өөрийн гэсэн арга барил туршлагатай боловч та бүхэнд бага ч болов тус нэмэр болох үүднээс өөрийн бодлыг бичлээ.
1-р ангийн сурагчдыг уншуулж бичүүлж сургах нь
Reviewed by Х.Намхайнямбуу
on
6:45 AM
Rating:
No comments:
Сэтгэгдлээ үлдээхийн тулд та доорх сонголтуудаас Name/URL гэснийг сонго.
1. Name хэсэгт өөрийн нэрээ оруул. /Дорж/
2. URL хэсэгт дурын хаяг бичиж болно /google.com/
3. Сэтгэгдлээ бичээд Publish гэсэн товч дээр дараарай.