БУГС-тай 14-р сургуулийн 2012 оны онцлох үйл явдлыг нэрлэж байна.



1.  2011-2012 оны аймгийн төрөлжсөн олимпиадад үзүүлсэн багш сурагчдынхаа амжилтаар “Аймгийн оюун ухааны наадам”д тэргүүлж алт 20, мөнгө 14, хүрэл  22, нийт 56 сурагч сурлагаар медаль хүртжээ.
2.  Улсын төрөлжсөн олимпиадад 5 багш 8 сурагч  оролцсоноос: Улсын химийн олимпиадын багшийн төрөлд химийн багш П.Нарантуяа III байр, хүрэл медаль, Улсын биологийн олимпиадаас 11б ангийн сурагч М.Намуун мөнгөн медаль  ЭМШУИС-д суралцах урилга, 4 жил суралцах сургалтын төлбөрөөс чөлөөлөгдсөн /Бэлтгэсэн багш нь Ж.Баясгалан/, 9б ангийн сурагч М.Нямжаргал хүрэл медаль хүртсэн. /Бэлтгэсэн багш Г.Шинэтуяа /11б ангийн сурагч Б.Пэлжээ Олон улсын химийн 44-р олимпиадын бэлтгэлд гарч аймгийнхаа нэрийг гаргалаа.Улсаас авсан 10 медалийн 3-ыг нь манай сургуулийн багш сурагчид авчирсан нь хамгийн том бахархал.
3.  2012 онд 11-р анги төгсөгчдийн ЭЕШ-н 10 хичээлийн дундажаар аймаг улсын дундажаас өндөр шалгагдсан, ЭЕШ-ийн дүнгээр  П.Нарантуяа багшийн төгсгөсөн 11б ангийн сурагчид хими суурьтай 24 хуваарийг,ЭМШУИС-ийн 21 хуваарийг авч Эрдэнэтэд ирсэн хуваарийн 90 орчим хувийг авсан бол,сурагч М.Тэгшбаяр нь 800 оноо авч химийн хичээлээр улсад I-д жагссан зэрэг бахдам амжилт гаргажээ.11-р анги төгсөгчдийн 99% нь дараагийн шатны сургуульд элсэн суралцсан амжилт.
4.  Бага боловсролын сургалтаар аймгийн “Масс олимпиадын чанарын аварга сургууль”,“Сэтгэх чадварын олимпиадын аварга клуб”,”Байгалийн ухааны бүсийн олимпиад”-д хими биологийн хичээлээр багаараа 1-р байр эзэлж үнэмлэхүй амжилт гаргасан, Математикийн хичээлийн масс олимпиадын 6 жилийн нийлбэр дүнгээр аймагт III байрт орж, 6 жилийн масс олимпиадын нийлбэр чанараар математикийн багш Х.Сарантуяа III байр эзэлж “Шилдгийн шилдэг масс сургалттай багш” өргөмжлөл хүртжээ.
5.  БУГС-тай 14-р сургуулийн “2012 оны хөдөлмөрийн аварга багш”аар биологийн залуу багш Г.Шинэтуяа, 2012 оны “Хөдөлмөрийн аварга ажилтан”аар бичиг хэргийн ажилтан Ц.Наранчимэг 2012 оны аймгийн болон сургуулийн ур чадварын уралдааны аварга багш”аар түүхийн багш О.Эрдэнэболд,аймгийн ур чадварын уралдааны II байр, бүсийн ур чадварын уралдааны 2-р байрын шагналт монгол хэлний багш Л.Отгонрагчаа, аймгийн ур чадварын уралдааны 3-р байрын шагналт бага ангийн багш Г.Ариунаа “2012 оны СХУншлагын илтгэлийн аварга багш”аар математикийн багш Э.Солонго-Эрдэнэ нар.
6.  2012 оны сургуулийн “Шилдэг сурагч”аар  
1.1б ангийн сурагч Э.Анужин,
2.2б  ангийн сурагч Б.Мөнгөнзул,
3.3г ангийн сурагч Б.Мөнх-Оргил,
4.4а ангийн сурагч Ц.Төрболд,
5.5в ангийн сурагч Л.Төгсгэрэл,
6.7г ангийн сурагч  Б.Булган-Эрдэнэ,
7.8а ангийн сурагч  Ч.Мөнхдөлгөөн,
8.9б ангийн сурагч Н.Азжаргал,
9.102 ангийн сурагч Ч.Лхагвасүрэн,                     
10.10а ангийн сурагч П. Батцэнгэл 11б ангийн сурагч Ж.Билгүүн, М.Нямжаргал 12.Авъяаслаг сурагчаар 5г анги Б.Цогтбаяр,9а анги М.Пүрэвдагва,  11г анги Б.Энхтөр нарын сурагчид тодорсон байна.
7.    ”Орхон аймгийн 2012 оны Тэргүүний сурагч”аар 5в ангийн сурагч Г.Марал /дугуйлангаар/, 102 бүлгийн сурагч О.Хүслэн /спортоор/, 11б ангийн сурагч Ж.Билгүүн /урлагаар/, 11д ангийн сурагч С.Гүнжинлхам /урлаг/ номинацмд шалгарчээ.2012 оны Орхон аймгийн “Тэргүүний анги хамт олон”оор Д.Сайнчимэг багштай 102 бүлэг, Ц.Энхтуяа багштай 4б ангиуд шалгарлаа.
8.    ”Боловсролын салбарын 2012 оны шилдэг удирдлага” номинацид БУГС-тай 14-р сургуулийн сургалтын албаны дарга,сургалтын менежер Ш.Дорж шалгарсан байна.
9.    Сурагчдын авъяасыг нээж хөгжүүлэх зорилгоор САШТ-ийг спортын 10 төрлөөр зохион байгуулж давхардсан тоогоор 3490 сурагч хамрагдаж аймаг улсын чанартай спортын тэмцээнээс алт 41, мөнгө 13, хүрэл 29 бүгд 83 медаль хүртсэн ба  Бүх ард түмний спартикиадад бүжгийн спортын төрлөөр манай сургуулийн баг 21 аймгаас шалгарч 2-р байрт орсон, ААШ-х “Хаврын баяр” цэнгээнт бүжгийн наадамд “Оддын гялбаа-1,2,3.” хамтлагууд алт мөнгө хүрэл медаль  авч урлагаар  алт 62, мөнгө 42, хүрэл 27 нийт 131 медаль хүртжээичээлээс гадуур Сэтгэх чадвар, Мэтгэлцээн, Уран-Өд, Уран хайчилбар, Залуу байгальч, Найрал дуу, Загвар зохион бүтээгч, Гар урлал төрлөөр дугуйлан, спортын Волейбол, Сагс, Хөнгөн атлетик, Цэнгээнт бүжгийн болон спортын бүжгийн дугуйлан  хичээллүүлж 15 секц дугуйланд 805 сурагч хамрагдсан нь нийт суралцагчдын 40%-ийг эзэлж байна.
10. 2012 оны УАШ-х гимнастикийн тэмцээнээс эрэгтэй баг 8 алт, эмэгтэй баг 8 мөнгөн медаль  багийн дүнгээр хүрэл медаль,Кэндомагийн УАШТ-ээс багийн дүнгээр II байр, Олон улсын нөхөрсөг нээлттэй тэмцээнээс 9 медаль хүртэж багийн дүнгээр I байр, Аэробекийн УАШТ-ний ганцаарчилсан төрөлд 7а ангийн сурагч С.Цэнд-Аюуш хүрэл медаль хүртсэн./Бэлтгэсэн багш О.Цэрэндулам/ нарын амжилт.
11. Аймгийн БСГ, ХТХ, ЗЦГ, Баян-Өндөр сум, АГХУСАЗЗ-өөс  хамтран зохион байгуулсан “Хүүхэд замын хөдөлгөөний аюулгүй байдал” аяны хүрээнд хийсэн ажлаараа аймагтаа III байр эзэлж 350,0 төгрөгөөр шагнагдсан явдал.
12. Япон Монголын Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн шугамаар Аралын Японы Токио, Саппоро хотын  боловсролын салбарын үйл ажиллагаатай танилцах туршлага солилцох 5-8 хоногийн сургалт аялалд 2 баг оролцож 2 удирдлага 9 багш явсан бол залуу багш нараас бүрдсэн 13 хүнтэй баг Бээжин-5 аялал хийлээ.Бээжин-5 аялалын зардлыг сургууль дааж аялуулсан.
13. 2011 онд сургуулийн сургалтын орчинг сурагчдын бүтээлийн орчин болгож өөрчлөх ажлыг хийсэн бол 2012 онд “Өөрөөсөө өөрийгөө олъё” уриатайгаар багш бүр бренд ажилтай болох, ажлын арга туршлага арга барилаа олж сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилго тавьж ажилласнаар аймгийн хэмжээнд 14 багш ажлаа суртачилж сургууль ЗАН-ийнхээ хүрээнд 19 багш арга туршлагаа дэлгэрүүлж өөрийн үнэт зүйлсээ бий болгосон.
14. Суурь бүрэн дунд боловсрол эзэмшиж төгсөж байгаа төгсөгчид тэдний эцэг эхийн 2517,0 мянган төгрөгийн хандив дэмжлэг, сургуулийн урсгал засварын хөрөнгөөр авто машины зогсоолыг өргөтгөж барьсан бүтээн байгуулалтын ажил, сургуулийн дээвэрт аймаг орон нутгийн 50,0 сая төгрөгийн хөрөнгөөр хийсэн засвар зэрэг томоохон үр дүнтэй улс аймгийн өндөр амжилттай ажлуудыг нэрлэж байна.


БУГС-тай 14-р сургуулийн 2012 оны онцлох үйл явдлыг нэрлэж байна. БУГС-тай 14-р сургуулийн 2012 оны онцлох  үйл явдлыг  нэрлэж байна. Reviewed by Х.Намхайнямбуу on 11:24 AM Rating: 5

2 comments:

  1. 14-р сургуулийн багш ,сурагчдадаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.

    ReplyDelete
  2. Аливаа хүн бие,хэл, сэтгэл,оюунаас бүрдсэн байдаг ба энэ үндсэн дээрээ бүтээлч үйл ажиллагааг өрнүүлэн соёлт нийгмийг цогцлоодог. . .

    Орхон аймгийн БУГС-тай 14-р сургуулийн удирдлага,багш,ажилчид,сурагч та бүхний ажил үйлс үргэлж өөдрөг бүтэмжтэй байхыг хүсэн ерөөе.
    Сургалтын менежер С.Эрдэнэтогтох

    ReplyDelete

Сэтгэгдлээ үлдээхийн тулд та доорх сонголтуудаас Name/URL гэснийг сонго.
1. Name хэсэгт өөрийн нэрээ оруул. /Дорж/
2. URL хэсэгт дурын хаяг бичиж болно /google.com/
3. Сэтгэгдлээ бичээд Publish гэсэн товч дээр дараарай.

Recent Slider

Холбоотой мэдээлэл