Сурагч солилцоо хөтөлбөр

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж жил бүрийн 9 дүгээр сарын 1-нд МҮОНТ-ээр орон даяар сурагч багачууддаа зориулж хоёрдугаар цагийн хичээл заадаг уламжлал тогтоод гурван жил болж байгаа билээ. Ерөнхийлөгч  2009 онд уур амьсгалын өөрчлөлтийн сэдвээр “Дэлхийн дулаарал ба Монгол”, 2010 онд үндэсний ёс уламжлал, соёл түүхийн сэдвээр “Монголын бахархал”, 2011 онд Монгол орны үзэсгэлэнт байгаль, хүн байгаль хоёрын хүйн холбоо, эх орноо хайрлан хүндэтгэхийн тухай “Монголын сайхан орноор” сэдэвт хичээлүүдийг тус тус заасан юм.
Энэ жилийн хичээлийн онцлог нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сурагч солилцооны хөтөлбөрийн тухай санаачилга гаргаж хичээлийнхээ явцад хэрхэн хэрэгжүүлэх тухай танилцуулсан явдал юм. Говийн хүүхэд хангайд очиж, хотын хүүхэд хөдөө зочилж, хөдөөгийн хүүхэд хотод ирж чухамдаа аливаа сурагч дунд сургуулиа дүүргэхдээ эх орныхоо өнцөг булан бүрт очиж эх орынхоо соёл, түүх, зан заншил, байгалийн өвөрмөц тогтоцтой танилцаж улмаар ихийг танин мэдсэн эх оронч иргэн болоход энэ санаачилга чиглэгдэж байгаа юм.
Тэр дагуу Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн хамт олон бүтээлч санаачилга гарган “Сурагч солилцоо” телевизийн нэвтрүүлгийг бэлтгэж эхлээд байгаа юм байна.
Уг нэвтрүүлгээр тус хөтөлбөрийн анхдагчид болж байгаа Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын дунд сургуулийн 8а ангийн сурагч Б.Даваадорж Улаанбаатар хотын Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн 8д ангийн сурагч Б.Мэндсайханы оронд түүний ангид суралцангаа, гэрт нь амьдарч харин Б.Мэндсайхан нь Б.Даваадоржийн оронд гэрт нь очиж Цагааннуур сумын 8 дугаар ангид нь 7 хоног суралцаж байгаа юм.
Мөн Булган аймгийн Сайхан сумын дунд сургуулийн 9а ангийн сурагч Д.Золзаяа, Улаанбаатар хотын “Хобби” сургуулийн 9б ангийн сурагч Э.Энхбилэг нар хоорондоо “солигдож” шинэ хамт олон, шинэ найз нөхөдтэй болсон байна. Харин манай сургуулийн 10Б ангийн сурагч Мөнхтэмүүлэн Баян-Өлгий аймагт очиж түүний оронд Баян-Өлгий аймгаас Ахтилек манай сургуулийн 10Б ангид суралцлаа.













Сурагч солилцоо хөтөлбөр Сурагч солилцоо хөтөлбөр Reviewed by Х.Намхайнямбуу on 7:51 PM Rating: 5

6 comments:

  1. ene yun huuhed be suragch soliltsoo yum uu aztai huuhed bna iim sain surguulid irdeg amjilt

    ReplyDelete
  2. bi 10b angiin suragch bna suragch soliltsoo hotolboriig enehuu huudsand uldeesen Намхайнямбуу багшид баярлалаа,,,

    ReplyDelete
  3. Ahtelek.d ene odriin mend 10Б angiin suragchdaas. Бичиж үлдээсэн Б,Хосбаяр

    ReplyDelete
  4. ji vnen aztai hvhed ymaa dopnogobi aimagas B.SayZul-s

    ReplyDelete
  5. aztai huuhed ymaa bayan undur tsogtsolbor suguulin suragch batlhagva

    ReplyDelete

Сэтгэгдлээ үлдээхийн тулд та доорх сонголтуудаас Name/URL гэснийг сонго.
1. Name хэсэгт өөрийн нэрээ оруул. /Дорж/
2. URL хэсэгт дурын хаяг бичиж болно /google.com/
3. Сэтгэгдлээ бичээд Publish гэсэн товч дээр дараарай.

Recent Slider

Холбоотой мэдээлэл