Дээр үед хүмүүс тамхийг тансаг хэрэглээ гэж үзэн татдаг байжээ. Гэтэл өнөө үед анагаахын шинжлэх ухаан хөгжсөнөөр тамхи нь эрүүл мэндэд маш хортой гэдгийг хүмүүс ойлгож эхэлсэн юм. Тэр тусмаа тамхинд агуулагдаж буй никотин нь мансууруулах бодистой адилхан үйлчилгээ үзүүлж, нэг л татаж эхэлбэл энэхүү муу зуршлаа орхиж чадахгүй “Никотинд донтох” байдалд ордог учраас хүмүүс тамхинаас гарахад хэцүү байдаг.
Тамхины утаанд агуулагдах бодис
Тамхины утаанд мансууруулан донтуулах, хорт хавдар үүсгэх, тэсэрч дэлбэрэх, шууд үхэлд хүргэх зэрэг үйлчилгээтэй 4000 гаруй төрлийн химийн бодис агуулагдаж байдаг. Үүнээс никотин, тамхины бохь, нүүрстөрөгчийн исэл гэх мэт 200 гаруй нь бодис нь хүний эрүүл мэндэд хортой болох нь тогтоогдсон. Жишээлбэл:
- Никотин нь судсыг нарийсган цусны урсгалыг сааруулж зүрх судасны өвчин тусах магадлалыг нэмэгдүүлэх талтай
- Тамхины бохь нь хүний биед шингэж, уушги болон бусад эрхтэнд хавдар үүсэхэд нөлөөлж болно.
- Нүүрстөрөгчийн исэл нь биеийн хүчилтөрөгчийн хангалтад саад учруулсанаар хөдөлгөөнд муугаар нөлөөлдөг.
- Уушгины хавдрын 90% нь тамхинаас үүдэлтэй.Тамхи татдаг 10 хүний 9 нь уушгины хавдраар нас бардаг.
- Тамхи уруул, амны хөндийн хавдар үүсгэдэг. Буйлны өвчин, шүд сулран, шүдгүйдэх, Залгиур улаан хоолойн хавдар, ходоодны шархаар өвдөх зэрэг шалтгаан болдог
- Тамхи зүрхний шигдээс үүсгэнэ.Цусан дахь хүчилтөрөгчийн хангамж багассанаас эрхтнүүдэд тэжээл дутагдаж зүрх,тархины шигдээс үүсгэдэг.
- Тамхи үр удмыг хөнөөнө.Жирэмсэн эмэгтэйн хажууд тамхи татахад хэвлий дэх ураг 5 дахин илүү хордоно.
- Хорт хавдрын -38%, Зүрх судасны өвчний -34%, Амьсгалын эрхтний өвчлөлийн -28% нь дан ганцхан тамхи татснаас болж үүсэж байна. Иймээс эрдэмтэд тамхи татахыг нэг төрлийн өвчин гэж үзэх болжээ.
Тамхины хор хөнөөл
Reviewed by Х.Намхайнямбуу
on
10:55 AM
Rating:
No comments:
Сэтгэгдлээ үлдээхийн тулд та доорх сонголтуудаас Name/URL гэснийг сонго.
1. Name хэсэгт өөрийн нэрээ оруул. /Дорж/
2. URL хэсэгт дурын хаяг бичиж болно /google.com/
3. Сэтгэгдлээ бичээд Publish гэсэн товч дээр дараарай.