Богдын сүүлчийн хатан

"Улсын эх дагина" нэртэй Дон­догдулам хатны тухай шинэхэн номоо өлгийдөж аваад байгаа доктор Д.Энхзаяагийн хэлж бай­гаагаар Дондогдулам хатан 1875 оны үед төржээ. Бага байхдаа буюу 1890-ээд оны үед хүрээнд ирж суурьшаад хожим Богдтой ханилж суусан байна. Эхний үед олонд ил харагддаггүй Цагаан дарь эх хэмээн өргөмжлөгдөж байгаад нэлээд хожуу албан ёсоор
гэрлэсэн байна. Богдыг ширээнд суух үед түүнийг төрийн хатан болгон өргөмжилжээ.  Дон­дог­дулам хатны нас барсан үе­ийн баримт сэлт төдийлөн бай­даггүй. Гэхдээ 1923 оны гурав­дугаар сард нас барсан гэж түүхчид үздэг аж. Дондогдуламын төрсөн дүүгийн нөхөр нь хошууны ноён Цогбадрах гэж байсан бөгөөд дүү нь эгчийгээ өөд болоход Найман шарга морь хүлэглэн шарилыг нь авч яваад одоогийн энэ газарт оршуулсан гэдэг. Эгчдээ зориулж шүлэг дуу зохион оршуулган дээр нь дуулж шарилыг нь тээж авчирсан найман шарга морийг сэтэрлэн тавьснаар тэр орчмыг Шарга морьт гэж нэр­лэсэн түүхтэй. Түүнчлэн Дон­дог­дулам хатныг ихэс дээдэс, лам нарыг чандарладаг тэр үеийн уламж­­лалаар чандарласан гэж үздэг байна.

Богдын сүүлчийн хатан Богдын сүүлчийн хатан Reviewed by Х.Намхайнямбуу on 11:36 AM Rating: 5

No comments:

Сэтгэгдлээ үлдээхийн тулд та доорх сонголтуудаас Name/URL гэснийг сонго.
1. Name хэсэгт өөрийн нэрээ оруул. /Дорж/
2. URL хэсэгт дурын хаяг бичиж болно /google.com/
3. Сэтгэгдлээ бичээд Publish гэсэн товч дээр дараарай.

Recent Slider

Холбоотой мэдээлэл