Морь унасан толгойгүй хүн

Үд дундын нар цэлмэг хөх тэнгэрээс испанийн хуучин хот Сан-Антонио-де-Бехараас өмнө зүгт зуу орчим бээрийн зайд байх Техасын зах хязгааргүй тал нутагт хурцаар гэрэлтэнэ. Алтан нарны шаргал туяан доор онгон зэрлэг тал газарт зуршил болоогүй ер бусын үзэгдлүүд дүрслэгдэнэ, тэдгээр нь хүн ба байшин байгаа гэх ямар ч шинж тэмдэггүй газарт хүн явж байгааг гэрчлэх аж. Холоос ч гэсэн тэдгээрийг бүхээгт морин тэрэгнүүд гэдгийг ялган харж болохоор байсан ба, бүгдийнх нь дээгүүр цасан цагаан даавуугаар хийсэн хагас тойрог хэлбэртэй дээвэр байна. Бүхээгт морин тэрэг аравхан байгаа нь худалдааны жингийн цуваа эсвэл засгийн газрын ачааны цуваа юм боловуу гэж бодохоор хэтэрхий цөөн санагдана. Бодвол булангийн эрэг дээр буудаллаад одоо Леоне голын нэгэн шинэ суурин уу явж буй нүүн суурьшигчийн морин тэрэгнүүд байх....

Морь унасан толгойгүй хүн Морь унасан толгойгүй хүн Reviewed by Х.Намхайнямбуу on 11:25 AM Rating: 5

No comments:

Сэтгэгдлээ үлдээхийн тулд та доорх сонголтуудаас Name/URL гэснийг сонго.
1. Name хэсэгт өөрийн нэрээ оруул. /Дорж/
2. URL хэсэгт дурын хаяг бичиж болно /google.com/
3. Сэтгэгдлээ бичээд Publish гэсэн товч дээр дараарай.

Recent Slider

Холбоотой мэдээлэл