Түүхийн хуудас
2001-09-01 Анхны хичээлийн шинэ жилийн нээлтийн өдөр байв.
Орхон аймгийн БУГС-тай 14-р сургуульд 2001-2011 онд
ажилласан багш нарын судалгаа
Орхон аймгийн БУГС-тай 14-р сургуульд
2001-2011 онд ажилласан удирдах ажилтны судалгаа
2010-2011 оны хичээлийн жилд тус сургуулийн 55 бүлэгт 2011 сурагч суралцаж 26 ажилчин, 5 удирдах ажилтан, 92 багш нийт 123 ажиллагсад, мэргэжлийн 8 ЗАН-тэйгээр сургалт хүмүүжлийн ажлаа явуулж ирлээ. Багш ажилчдын 80.4% нь мэргэжлийн зэрэгтэй. Үүнээс зөвлөх 1, тэргүүлэх 53, заах аргач 20, БТА 21, БТТА 1, магистр 21, магистрант 1 ажиллаж байна.
8-р ангиас математик, гадаад хэл, хими физикийн хичээлээр аймгийн хэмжээнд элсэлт авч гүнзгийрүүлсэн сургалт явуулдаг. 2010-2011 онд 17 бүлэгт 551 сурагч гүнзгийрүүлсэн программаар хичээллэсэн нь нийт суралцагсадын 27,3%-ийг эзэлж байна. Сурагчдын авъяас чадварыг нээж хөгжүүлэх зорилгоор Мэтгэлцээн, Уран өд, Уран хайчилбар, Залуу байгальч, Спортын бүжиг, Найрал дуу, Загвар зохион бүтээгч, Гар урлал, Техник зохион бүтээлт,спортоор волейбол, сагс, хөнгөн атлетик, гимнастик, кэндамо, чийрэгжилт гэх мэт 15 секц, дугуйланд 794 сурагч хичээллэж сургууль /39.4%/ болон сургуулиас гадуурх /17.4%/ сургалтанд суралцагчдын 56,8% нь хамрагдсан байна.
Бүлэг дүүргэлт бага анги 40.7%, дунд анги 33.9%, ахлах анги 34.0% байна.
Манай сургууль 33 анги танхим, байгалийн ухааны хичээлийн 8 лаборатори /физик 2, хими 2, биологи 1, мэдээлэл зүйн 2, англи хэлний лаборатори 1/ лекцийн танхимтай. Үүнээс гэрчилгээтэй 40 кабинет, урлаг спортын зал тохилог хоолны газар, номын сан уншлагын танхим, биеийн тамирын болон туршлагын талбайтай. Гүнзгийрүүлсэн сургалттай ангиудын хичээл кабинетаар мэдээлэл зүй, гадаад хэлний хичээлүүд подгруппээр ордог. Багш ажилчдын амралтын болон ажлын өрөөтэй, ажлын өрөөг нь сургалт мэдээллийн төв болгон тохижуулж өгсөн. ЗАН-үүд багш нар МХТ-г хичээл сургалтандаа ашиглах боломж бүрдсэн 24 цагийн интернэтэд холбогдсон сургууль юм.
Сургуулийн удирдлага:
Сургуулийн захирал А.Сэлэнгэбаатар
1989 онд МУИС-ийг математикийн багш мэргэжэлээр төгссөн. 1989-1996 онд Увс аймгийн Тариалан сумын 10 жилийн сургуульд математикийн багш 1996-2001 онд орхон аймгийн 4-р сургуульд математикийн багш 2001 оноос одоог хүртэл Орхон аймгийн БУГС-тай 14-р сургуульд сургалтын менежер, сургалтын албаны даргаар ажиллаж байна. Математикийн ШУ-ны магистр, аймгийн Математикийн олимпиадын комиссын гишүүн, ММБН-ын IQ төвийн салбар зөвлөлийн ахлагч/2006-2011/ ММБН-ын сурвалжлагч гишүүн/2007-2011/ ‘Kangaroo’ олон улсын математикийн уралдааны Орхон аймаг дахь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажилладаг /2007-2011/ Мэргэжлийн тэргүүлэх зэрэгтэй, БТА цол тэмдэгтэй боловсролын удирдлагын чиглэлээр арвин туршлага хуримтлуулсан багш юм.
Дунд анги хариуцсан сургалтын менежер С.Эрдэнэтогтох
Багшийн бүтээл: ‘Математик сонгон 2’, ‘Архиметикийн ба сонгомол бодлогууд ‘ ном сурагчдад зориулж хэвлүүлэн зохиогчийн эрхийн гэрчилгээ авсан. 2001 оноос хойш ОР-014-IQ клувт сургагч багшаар бэлтгэгдэж ММБА-ын сурвалжлагч гишүүнээр ажилладаг, математик, IQ-ын аймгийн олимпиадаас шавь нар нь олон медаль хүртэж байсан.
Бага анги хариуцсан сургалтын менежерП.Амгалан
1994 онд УБ хотод ‘Багшийн сургуулийг’ бага ангийн багш , арга зүйч мэргэжилээр, 1996 онд багшийн коллежийг дээд боловсролтой бага ангийн математикийн багш мэргэжлээр төгссөн. 2004-2007 СЭЗДС-ийг нябо бизнесийн удирдлагын ангийг төгссөн. Боловсрол судлалын магистр.
1993-1994 онд УБ хотод 49-р сургуульд
1994-1998 онд 36-р сургуульд бага ангийн багш
1998-2001 онд Орхон аймгийн 4-р сургуульд багш
2001 оноос одоог хүртэл БУГС-тай 14-р сургуульд багш сургалтын менежерээр ажиллаж байна.
Бичиг хэргийн ажилтан Ц.Наранчимэг
Заах аргын нэгдэлүүд:
Математик мэдээлэл зүйн ЗАНАвъяас ЗАН
Бага ангийн ЗАН
Байгалийн ухааны ЗАН
Биеийн тамирын ЗАН
Гадаад хэлний ЗАН
Монгол хэлний ЗАН
Түүх нийгмийн ухааны ЗАН
Сургалтын орчин:
Олон улсын болон төслийн санхүүжилтаар байгуулагдсан кабинет, хөрөнгө оруулалт
Мэдээлэл зүйн 1, 2-р кабинет: Ууулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, Орхон аймгийн Засаг даргын хөрөнгө оруулалт, АХБ-ны санхүүжилтээр “Боловсролын Хөгжлийн Хөтөлбөр-1” төслийн санхүүжилт хөрөнгө оруулалтаар мэдээлэлзүйн 2 кабинет байгуулсан.
Мэдээлэл зүйн 2-р кабиннет
Мэдээлэл зүйн 1-р кабиннет
С.Жавзанпагма, Т.Цолмон
Мэдээлэл зүйн хичээлийг VI-XI ангид подгруппээр ордог. Мэдээлэл зүйн 1,2-р кабинетийн компьютер дотоод сүлжээ, интернэтэд холбогдсон. 24 цаг багш сурагчид үнэгүй ашигладаг.
Номын сан:
Номын санч М.Алдармөнх
Багш нарын амралтын өрөө
Монгол бичгийн орчинг бүрдүүлж Монгол бичгийн үлгэр жишээч кабинет байгуулсан.
2006-2008 онд кабинетад Монгол бичгийн үет хүснэгт, дүрмийн бичил үзүүлэн 3 ширхэг, дадлага ажлын бяцхан ном 30 ширхэг, тест, тарааж өгөх материал, унших сэдвүүдээр үлгэр цуглуулж төрөлжүүлэн хүрэлцэхүйц бэлтгэж баяжилт хийжээ.
Монгол бичгийн сургалтыг сайжруулах зорилгоор сурагчдын дунд жил бүр зохиогддог “Сайхан бичгийн аварга” анги шалгаруулах уралдаанд С.Эрдэнэтогтох багштай 5а анги, багш нараас математикийн багш Х.Намхайнямбуу нар түрүүлсэн. Багш нарын 80% нь монгол бичгээр уншиж, бичиж чаддаг. Монгол хэл-Уран зохиолын ЗАН, Монгол бичгийн кабинетээс VI-XI ангийн сурагчдын дунд “Мэргэжил сурталчлах ажил”, “Номын баяр”, “Хэн хурдан уншигч вэ?”, “Хичээнгүй толь зүйч”, “Өвөрмөгц бичлэгтэй үг”, “А.Х.А тэмцээн”, “Алдаагүй зөв бичигч” уралдаан тэмцээнийг явуулж дүгнэлээ.
IV-V ангийн сурагчдад сургуулийн мэдлийн цагаар монгол бичгийн хичээлийг II, III, IV улиралд 1 цаг оруулж нэмж судлуулж байгаа.
Багш нар хамтарч Монгол бичгийн хичээлийн гарын авлага, ном, товхимол бэлтгэснийг дурдвал:
Б.Эрдэнэчимэг “Монгол бичгийн дасгал ажил” 2002 он Л.Элбэгзаяа “300 өгүүлбэрийн галиг” 2004 он, Б.Эрдэнэчимэг “Монгол бичгийн сургалтын материал” 2004 он Б.Эрдэнэчимэг “Монгол бичгийн дасгал ажил” 2002 он Л.Элбэгзаяа, С.Уранчимэг “Монгол бичгийн дадлага ажил ” цуврал-1 2005 он Л.Элбэгзаяа, Б.Аманбай “Монгол бичгийн дадлага ажил” цуврал-2 2005 он Л.Очирсүрэн, С.Уранчимэг “Монгол бичиг” V-VI анги 2005 он, Л.Ихзаяа Б.Аманбай нарын “Монгол бичгийн өвөрмөц бичлэгтэй үгсийн утгачилсан толь -1999 он” зэрэг ном гарын авлага бэлтгэсэн.
Багш нар Монгол бичгийн эртний ховор дурсгал бичиг номыг цуглуулж сургалтандаа ашигласанаас 30 номны цуглуулга кабинетэд бэлтгэсэн. Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн арга хэмжээний нээлтийн үеэр гадаад хэлний багш Л.Чинбат “Ховор номны үзэсгэлэн” гаргаж 20 гаруй эртний дурсгалыг дээжлэн 450 гаруй хүнд дэлгэж сурталчлав.
Кабинет хариуцсан багш М.Батзаяа
Замын хөдөлгөөний дүрмийн кабинет
Цайны газар
Биеийн тамирын заал
Түүхийн хуудас
Reviewed by Х.Намхайнямбуу
on
10:28 AM
Rating:
Adyasuren bagsha ta shu tandaa hairtai....
ReplyDeleteHi
ReplyDeleteTanai surguuli gadaad helnii kabinettai yu