Сэтгэлийн булаг


Бороотой өглөө чамайгаа үгүйлээд
Бодлын мананд өртмөөргүй өнжмөөрөө
Бор дарсанд согтмооргүй дуулмаараа
Балтай зөгийг үргээмээргүй өсгөмөөрөө
Сэтгэлийн булаг минь чам уруу үерлэнэ ээ
Хайрт минь
Хааяа чамдаа уйлмааргүй тунимаараа
Хайрын гэрэлд дуугүйхэн туйлмаараа
Хатан сэнтийд зөнгөөрөө залармаараа
Хатуу орчлонг зөөлрүүлэн аргадмаараа
Сэтгэлийн булаг минь чам уруу үерлэнэ ээ
Хайрт минь
Уулзахын зуурт салмааргүй дасмаараа
Уянгын дуулалд уярмааргүй хайлмаараа
Уран шувууд гүйцмээргүй жиргэмээрээ
Урьдын ерөөлд санамааргүй жаргамаараа
Сэтгэлийн булаг минь чамруу үерлэлээ
Хайрт минь
Сэтгэлийн булаг минь чам руу үерлэлээ
Хайрт минь хайрт минь


Сэтгэлийн булаг Сэтгэлийн булаг Reviewed by Х.Намхайнямбуу on 5:44 AM Rating: 5

No comments:

Сэтгэгдлээ үлдээхийн тулд та доорх сонголтуудаас Name/URL гэснийг сонго.
1. Name хэсэгт өөрийн нэрээ оруул. /Дорж/
2. URL хэсэгт дурын хаяг бичиж болно /google.com/
3. Сэтгэгдлээ бичээд Publish гэсэн товч дээр дараарай.

Recent Slider

Холбоотой мэдээлэл