Хүүхдээ байнга баярлуулж байгаарай.

• Хүүхэдтэйгээ маш элэгсэг дотно анхаарал халамжтай харилцах хэрэгтэй.
• Хүүхдийн асуултанд анхааралтай хандаж аль болохоор хариулт өгч байхыг хичээгээрэй.
• Хүүхдийн тавьсан асуултыг байнга сайшааж дэмжиж байх ёстой.
• Хэрэгтэй хэрэггүй юм хамж хүүхдийг ядартал нь нуршсанаас оновчтой хэдэн үгээр эмх цэгцтэй ярьж ойлгуулаарай.
• Хүүхдээсээ юм асуухдаа “эхлээд энэ юу вэ? хэн вэ гэж асуугаад дараа нь яагаад юуны учир вэ гэдэг дарааллыг баримтлаарай.
• Хүүхдийн тань санаа бодол , сэтгэхүйг хөгжүүлэх өргөн бололцоо олгодог сониуч зан, бүтээлч дүрслэн бодох чадварыг байнга дэмжиж хөгжүүлэх хэрэгтэй.
• Хүүхдийн оргилсон хүсэл тэмүүллийг байнга дэмж чи боль цаашаа битгий саад болоод бай гэх мэтээр урмыг нь бүү хугал.
• Хүүхэд өөрийн оршин суудаг ,газрын хаяг , эцэг эхийн хаана юу хийдэг талаар мэдэхэд нь туслаарай.
• Хүүхдээ ямар юманд илүү сонирхолтой юунд сэтгэл нь татагдаж байгааг таньж тэрхүү авъяас сонирхлыг нь багаас нь хөгжүүлэх нь зүйтэй.
• СӨНХ- маш дууриамтгай зан чанартай гэдгийг ямагт санаж явахад илүүдэхгүй .Эцэг эхийн хувийн үлгэр дууриал хүүхдэд онцгой нөлөөтэй. Иймд хүүхдэдээ байнга үлгэр дууриалал болж яваарай.
Хүүхдээ байнга баярлуулж байгаарай.  Хүүхдээ байнга баярлуулж байгаарай. Reviewed by Х.Намхайнямбуу on 11:35 AM Rating: 5

No comments:

Сэтгэгдлээ үлдээхийн тулд та доорх сонголтуудаас Name/URL гэснийг сонго.
1. Name хэсэгт өөрийн нэрээ оруул. /Дорж/
2. URL хэсэгт дурын хаяг бичиж болно /google.com/
3. Сэтгэгдлээ бичээд Publish гэсэн товч дээр дараарай.

Recent Slider

Холбоотой мэдээлэл