Насанд хүрсэн хүн хоногт гурав юмуу дөрвөн удаа хооллох нь зохистой гэж үздэг. Хэрэв хоногт гурван удаа хооллох дэглэмийг баримталбал өглөөд 30%, үдэд 35-40%, оройд 30-35%-ийг, дөрвөн удаа хооллох дэглэмд өглөө 20-25%, бага үдэд 10-15%, үдэд 35-40%, оройн хоолонд 20-25%-ийг хэрэглэхээр хоногийн хоолны цэсээ зохиох нь зүйтэй.
Гэтэл олон хүн энэхүү харьцааг зөрчдөг байна. Ялангуяа өглөөний хоол, цайгаа уулгүй ажил, сургуульдаа явдаг хүмүүс олон байдгийг дараах судалгаа харуулж байна. Австралийн Тасманы их сургуулийн мэргэжилтнүүд өглөөний цай уудаггүй, өглөөгүүр өлсгөлөн явдаг хүмүүсийн дунд удаан хугацааг хамарсан нэгэн судалгааг хийжээ. Уг судалгаанд 10 мянга гаруй хүнийг хамруулж, өргөн хүрээтэй ажиглалт хийхэд судалгаанд оролцсон таван хүн тутмын нэг нь буюу 23 хувь нь өглөөд хоол цай тогтмол хэрэглэдэггүй байсан нь ажиглагдсан байна. Нийт 20 жил үргэлжилсэн энэ судалгааны дүнд дээрх хүмүүсийн ихэнхид нь эмч нар ямар нэгэн эмгэгийн шинж тэмдэг тогтоожээ. Манайд ч өглөөд өлөн элгээрээ ажил, сургуульдаа явдаг хүмүүс цөөнгүй байдгийг саяхны нэгэн судалгаа харуулж байна. Ялангуяа оюутан, сурагчдын дунд ийм үзэгдэл газар авчээ. Судалгаагаар нийт оюутны 54 хувь нь өглөөд хичээлдээ өлөн ирдэг аж. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хувьд ч адил. Өглөө эрт ажилдаа явдаг, бас ясли, цэцэрлэгийн насны хүүхэдтэй залуу гэр бүлийн гишүүд ч өглөөний хоол, цайгаа ууж амжилгүй гарах нь жирийн үзэгдэл.Тэгвэл өглөөний хоол цай яагаад заавал хэрэгтэй байдаг вэ?
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас өглөөний хоол, цай нь хүний өдөр тутмын эрч хүчний 25 хувийг хүнд өгдөг бөгөөд хүмүүс өглөө уусан цайныхаа хүчинд илүү хүчтэй дархлаатай болдог гэсэн дүгнэлтийг гаргажээ. “Өглөөний унд бидний
биеийн жингийн зохицуулалтад онцгой нөлөө үзүүлж байдаг. Түүнчлэн бүтэн өдрийн турш таныг энергиэр хангах гол тэжээл болохоор өглөөний ундандаа ач холбогдол өгөх хэрэгтэй” хэмээн Америкийн Миннесотагийн их сургуулийн судлаачид зөвлөж байна. Тэдний явуулсан судалгаагаар өглөөний цайгаа тогтмол уудаг хүмүүс ажлын бүтээмж өндөртэй, илүүдэл жин багатай байдгийг тогтоосон аж.
Ер нь шөнө унтаж өнгөрүүлсэн хэдэн цагт таны бие организм цаг тутамд 50 ккал илчлэг алддаг бөгөөд 8 цаг нойрссон гэж үзвэл доод тал нь 400 ккал илчлэг алдаж байна гэсэн үг. Ингээд өглөө босоход организм тэжээлгүй, усгүй болсон байдаг. Ийм болохоор энергийн нөөцөө өглөөдөө сэргээж, шим тэжээл, эрдэс аминдэм зохицсон хоол хүнс хэрэглэн тухайн өдрийн турш зарцуулах хүч энергийн эх үүсвэрээ олж авах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хүний нас хүйс, эрхэлж буй хөдөлмөрийн шинж чанараас үл хамааран өглөөний хоол, цайгаа тогтмол хэрэглэж занших нь маш чухал юм. Чухамхүү “Өглөөний хоолыг өөртөө” гэдэг ийм учиртай. Хүн өлөн ходоодтой явсанаар оюуны чадамж буурахын дээр шөнийн турш цугласан глюкоз, ходоодны шүүс их хэмжээгээр ялгарч ходоодны эмгэг үүсгэдэг аж. Дээр дурдсан Австралийн эрдэмтэд өглөөний цай огт уудаггүй хүмүүс эрүүл мэндийн зарим асуудалтай тулгарах эрсдэл их байдгийг зориуд анхааруулсан байна. Өглөөний унд уухаас байнга татгалзах нь ой тогтоолтыг муутган, анхаарал төвлөрүүлэх явцыг сааруулдаг хэмээн эрдэмтэд үзэж байна. Тэр ч бүү хэл өглөөний цайг хайхардаггүй хүмүүсийг бусад хүмүүстэй харьцуулахад эрт үхдэг гэсэн судалгаа ч бий.
Өглөөний хоол цайг тогтмол хэрэглэж заншвал ядаргаа, нозоорсон нойрмог байдлаас түргэн гарч эрч хүчийг нэмэгдүүлж, сэтгэл санааг өөдрөг болгоно. Нөгөө талаар өглөөний хоол цай нь хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин тусах эрсдлийг хоёр дахин бууруулдаг бөгөөд зүрх судасны өвчнөөс ч сэргийлдэг болох нь нотлогдсон байна. Тэр ч атугай өглөө бүр тогтмол унд ууж заншвал стресст илүү бага өртдөг гэнэ.
Өглөөд тогтмол цагт хооллож хэвшвэл хоолны дуршлыг сэргээж өдрийн туршид цатгалдахаас сэргийлэн улмаар биеийн жингээ барих, бууруулахад тустай. Эрдэмтдийн судалснаар таргалалттай хүмүүсийн 75% нь өглөөний хоол цай хэрэглэдэггүй ажээ. Ялангуяа турах хүсэлтэй эмэгтэйчүүдийн гол алдаа бол өглөөний хоол, цайнаас татгалзах буюу хоолоо тохируулаагүй явдал юм. Өглөөнөөс эхлэн хоол ундаа зөв тэнцвэржүүлж ухаалаг хэрэглэж чадвал биеийн жингээ хянах зөв турах боломж бүрддэгийг зөв зохистой, тэнцвэржүүлсэн хоолны чиглэлээр нарийн судалгаа хийж энэ үндсэн дээр хүний энергийн хэрэгцээг хангах шаардлагатай хэмжээний макро тэжээлийн бодисууд (уураг, нүүрс ус, өөх тос) болон микро тэжээлийн бодисуудын тэнцвэржилтийг хангасан, ердөө 2 минутад бэлтгэн хэрэглэх боломжтой Формула-1 уургийн коктейль нь 30 гаруй жилийн хугацаанд шилдэг борлуулалттай бүтээгдэхүүн байсаар ирсэн, хоол орлуулах бүтээгдэхүүний төрлөөр №1 бүтээгдэхүүн мөн болохыг хүлээн зөвшөөрч дэлхийн сая сая хэрэглэгч энэ коктейлийг өдөр бүр таашаан хэрэглэдэг талаар саяхан хэвлэлд бичсэн байсан.
Өглөөд ямар хоол унд хэрэглэх нь зохимжтой вэ?
Юуны өмнө таны өглөөний цай аль болох олон нэр төрлийн, дээр нь найрлага, зохицлын хувьд тэнцвэржүүлсэн байх хэрэгтэй. Хичнээн олон нэр төрлийн бүтээгдэхүүн орох тусам шимт бодис, амин дэм болон эрдэс бодисоор улам баялаг болно.
Мөн илчлэг ихтэй хоол идэхээс татгалзах хэрэггүй. Учир нь өглөө идсэн илчлэг ихтэй хоол нь жин нэмэхэд нөлөөлдөггүй юм. Жимс, уураг ихтэй хоол нь өдрийн эрч хүчийг өгөх болно. Өндөг бол хангалттай бага илчлэгтэй хэр нь уургийн хамгийн сайн эх үүсвэр. Хүнс судлаачид өдөрт нэг ширхэг өндөг идэхийг зөвлөдөг. Ингэхдээ чанасан өндөг, өндөгний нухаш жаврай байдлаар бэлтгэх нь илүү зохимжтой. Найрлагадаа төмөр, кальций, В-гийн төрлийн амин дэмийг агуулсан бүтээгдэхүүнийг сонговол сайн. Төрөл бүрийн будааны шөл, зутан, агшаамал (каш), үр тарианы зүйлээр бэлтгэсэн хоол цай өглөөд, ялангуяа жингээ хянадаг хүмүүст хамгийн тохиромжтой. Хэрвээ та өглөөгүүр мах идэх дуртай бол малын өөхгүй мах, болж өгвөл тахиа, загасны махыг сонгох хэрэгтэй. Түүнчлэн шинэхэн ногоо, жимс, эрдэс бодис бүхий хүнс, шинэ ногооны зууш шанцай бэлтгэж идвэл сайн. Цэвэр жүрж, болон алимны шүүс нь өглөөний унданд хамгийн тохиромжтой.
Өглөөд өлөн байхдаа идэж болохгүй хүнс
Үүнд өлөн байхдаа уувал ходоод гэдсэнд зангирал үүсгэж, урвалын тэнцвэрийг алдагдуулж, ходоод гэдэсний өвчин үүсгэх урхагтай хийжүүлсэн хүйтэн ундаа, ходоодны салстыг огцом цочроож ходоодны шарх үүсгэх үйлчилгээтэй давсалсан болон шарж хуурсан самар, түүнчлэн улаан лооль, цэцэгт байцаа, үзэм, улаан дарс орно. Гагцхүү дээрх хүнсийг хооллосны дараа идвэл олон талын ашигтайг эмч нар зөвлөдөг. Түүнчлэн өглөөд чихэрлэг, нялуун амттай хүнс, ханасан тос агуулсан хоол, ялангуяа давс, өөх ихтэй махан бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх нь зүйтэй. Ер нь өглөө босмогц дор хаяж нэг аяга буцалсан бүлээн ус уух, боссоноос хойш ядаж 30 минутын дараа цайгаа ууж байхыг эмч нар зөвлөдөг
Өглөөний хоолыг өөртөө
Reviewed by Х.Намхайнямбуу
on
12:15 AM
Rating:
No comments:
Сэтгэгдлээ үлдээхийн тулд та доорх сонголтуудаас Name/URL гэснийг сонго.
1. Name хэсэгт өөрийн нэрээ оруул. /Дорж/
2. URL хэсэгт дурын хаяг бичиж болно /google.com/
3. Сэтгэгдлээ бичээд Publish гэсэн товч дээр дараарай.