Мэндчилгээ

Сургуулийн захирлын мэндчилгээ
Сэтгэл итгэлд тань сонордуулах МЭНДИЙН ҮГ

Гэгээвч бүхнээрээ гэгээн нарны цацрагийг урьж
Гэнэн цайлган насны цог хийморийг даллан
Сэтгэл оюуны тань мөнгөн лянхуаг
Сар жилийн уртад гундахгүйгээр шүншиглэсэн
Энэ өргөөнөөс
Учрал, бахархал, итгэлийн сүүн зам тодорно
Уярал ухаарал, хүндлэлийн гэрэлт харгуй зурайна.
 Тавтай морилж саатан жаргаарай

Эрхэм зорилго
БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛИЙН БОДЛОГЫГ БҮРЭН ДҮҮРЭН ХЭРЭГЖҮҮЛЖ УЛС, АЙМГИЙН ШИЛДЭГ ТЭРГҮҮНИЙ СУРГУУЛЬ БОЛСОН АМЖИЛТАА БАТАТГАНА

2010-2011 оны хичээлийн жилд  хамт олны өмнө тавигдаж буй  эрхэм зорилго:
“Хичээлийн судалгаа хийх арга зүйг нэвтрүүлэх замаар нэгж хичээлийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ” 

Орхон аймгийн Засаг даргын 2001 оны 06 сарын 21-ний өдрийн 209 тоот захирамжаар “БУГС-тай 1-10-р ангитай байхаар” бүтэц хэв шинжийг тогтоож 262 тоот захирамжаар “Анги бүлэг багш нарыг томилж” шийдвэрлэсэнээр 2001 оны 09 сарын 01-ний өдрөөс үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Сургуулийн барилгыг Монгол Оросын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэрийн хөрөнгөөр барьж 2001 оны 07 сарын 10-ны өдөр “Эрдэнэт” хот байгуулагдсаны 25 жилийн ойн босгон дээр ашиглалтанд хүлээж авсан 2011 онд сургууль байгууландсаны 10 жилийн ойг тэмдэглэнэ.
        2010-2011 оны хичээлийн жилд тус сургуулийн 55 бүлэгт 2011 суралцагч суралцаж, 25 ажилчин, 5 удирдах ажилтан, 93 багш, нийт 123 ажиллагсадтай, мэргэжлийн 8 ЗАН-тэйгээр сургалт хүмүүжлийн  ажлаа явуулж байна. Багш нарын 80,4% нь мэргэжлийн зэрэгтэй. Үүнд: Зөвлөх - 1, Тэргүүлэх - 53, Заах аргач - 20 байна.
        8-р ангиас математик, хими, физик, гадаад хэлний хичээлээр аймгийн хэмжээнд элсэлт авч гүнзгийрүүлсэн сургалт явуулдаг. Нийт 17 бүлэгт 551 сурагч гүнзгийрүүлсэн программаар хичээллэж байгаа нь нийт суралцагчдын 27.3%-ийг эзлэж байна. Сурагчдын авъяас чадварыг хөгжүүлэх зорилгоор 15 төрлийн секц,  дугуйлан, сонгонд 794 сурагч хичээллэсэн нь нийт суралцагчдын39,4%-ийг эзэлж өмнөх хичээлийн жилээс суралцагчдын тоо нэмэгдсэн. Сургуулиас гадуурх сургалтанд 17,4%, нийт суралцагчдын 56,8% нь ямар нэгэн төрлөөр авъяас чадвараа хөгжүүлсэн байна.
      2001-2010 онд МННХ, Соросын сангийн “”Мэтгэлцээн” хөтөлбөр, ДЭМБ-ын АДРА сангийн санхүүжилтээр “Тамхи татдаггүй залуус” хөтөлбөр.  Залуучууд Хөгжил Дэвшил “Эрэл” сангийн санхүүжилтээр бага ангид “Хэрэглээний эдийн засаг” хөтөлбөрийг хэрэгжүүлж Мэтгэлцээний клубтэй, Тамхи татдаггүй хамт олон болж, бага ангийн  Орон нутаг хичээлийн кабинет байгуулсан. БСШУЯ-ны “Боловсролын хөгжлийн хөтөлбөр” 1, 2, 3-ын хүрээнд сургалтын орчныг сайжруулж томоохон хөрөнгө оруулалт хийгдсэн.
      Хичээлийн 33 анги, 29 кабинет, урлаг, спортын заал, хоолны газар, номын сан, уншлагын танхимтай, нийгмийн болон байгалийн ухааны хичээлийн 8 лабортори /хими-2, физик-2, биологи, мэдээлэлзүй-2, англи хэл/-той, лекцийн танхимтай, ахлах ангид нийгмийн ухааны ба сонгох хичээл лекцээр, гүнзгий сургалттай ангиудын хичээл кабинетаар ордог. Биеийн тамирын болон туршлагын талбайтай. Багш ажилчдын амралтын болон ажлын өрөөтэй, түүнийг Багшийн хөгжлийн төв болгон тохижуулж, ажлын байрандаа мэргэжил  боловсролоо дээшлүүлэх багш ажилчдын ажиллах суралцагчдын суралцах таатай орчин бүрдсэн.
        Манай сургуулийн хамт олны  амжилт бүтээлээр  2002, 2003, 2005,2006,2007,2008, 2009онуудад “Аймгийн тэргүүний сургууль” өргөмжлөл, 2004 онд Монгол улсын “Шилдэг менежменттэй сургууль”, 2005 онд БСШУЯ, МоБнХ-ы “Шилдэг сургууль, хамт олон” өргөмжлөлөөр, 2003, 2007 онд “Хүүхдэд ээлтэй сургууль” , 2007 онд “Эрүүл мэндийг дэмжигч сургууль”,”Гэмт хэрэг хэв журмын зөрчилгүй хамт олон” Засгийн газрын ”Ногоон хэрэм” Үндэсний хөтөлбөрийн уралдаанд улсад III байр эзэлсэн байна.
Мэндчилгээ Мэндчилгээ Reviewed by Х.Намхайнямбуу on 10:41 PM Rating: 5

Recent Slider

Холбоотой мэдээлэл